Эрхэм хэрэглэгч та Номин Бонус картыг гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран эзэмших боломжтой юм. Тухайлбал: Үндсэн карт эзэмшигч нь 2 хүртэл хамтран карт эзэмшигчтэй байж болох ба гэр бүлийн гишүүнтэйгээ нэг данстай болж нийт худалдан авалт болон картын урамшууллын %-аа өсгөх боломжтой болох юм.

Хэрхэн хамтран эзэмшигчээ бүртгүүлэх вэ?

  1. Өөрт ойр байрлах Номин-ийн салбар дэлгүүрийн ахлах кассд хандах
  2. Bonus.nomin.mn болон Enomin app-аар нэвтрэн Хэрэглэгч хэсэгт байрлах Хамтран эзэмшигч нэмэх хэсэгт даран гэр бүлийн гишүүнийхээ утасны дугаар эсвэл картын дугаарыг оруулан баталгаажуулснаар хамтдаа ашиглах боломжтой болно.