Номин бонус карт хэрэглэгчид бонус оноогоо 100% ашиглан зогсоолын төлбөрөө Enomin аппликейшнаар төлөх боломжтой боллоо

Хаана ашиглах боломжтой вэ?

 

  1. Улсын Их Дэлгүүр
  2. Номин Юнайтед Их Дэлгүүр
  3. Номин Хан-Уул
  4. Номин Яармаг
  5. Номин Наадам
  6. Номин Чулуун-Овоо
  7. Номин Автобааз /УБИ/ зэрэг салбаруудад ашиглагдана

 

Хэрхэн төлбөрөө төлөх вэ?

Алхам1

Та Enomin app-аар нэвтрэн хэрэглэгчийн мэдээлэл хэсгийн голд байрлах зогсоолын төлбөр хэсэгт дарна.

Алхам2

Миний машин хэсэгт өөрийн автомашины улсын дугаарыг оруулан хадгална. Хадгалсны дараа таны зогсоолд байршсан хугацааны дагуу төлбөрийн хэмжээ гарч ирнэ.

Алхам3

Зүүн дээд буланд байрлах байршил сонгох хэсэгт өөрийн үйлчлүүлж буй дэлгүүрийн байршилыг сонгон Хадгалах товчыг дарна. Үүний дараа Төлбөр төлөх хэсэгт даран зогсоолын хугацааны төрлөөс сонгон Үргэлжлүүлэх товчыг дарна.

Алхам4

Хэрэв та өөрийн бонус оноог ашиглан төлбөрөө төлөх бол Ашиглах боломжтой бонус оноо хэсгийг идэвхжүүлэн үргэлжлүүлэх товчыг дарж төлбөрийн хэрэгслээ сонгон зогсоолын төлбөрөө төлхөд хангалттай.

Жишээ нь: Та Номин Юнайтед их дэлгүүрээр үйлчлүүлсэн бол байршил сонгох хэсгээс гадна болон дотор аль зогсоолд байршиж байгаагаас шалтгаалан сонголтоо хийн төлбөрөө төлнө.

 

Апп татах заавар:

IOS: https://apps.apple.com/us/app/enomin/id1505521818

Android: https://play.google.com/store/apps/details?id=com.nomin&hl=en&gl=US 

Та өөрийн хэрэглэж буй гар утсандаа Enomin app-ийг дээрх линкээр нэвтрэн татан авч өөрийн бүртгэлээр нэвтэрч орон зогсоолын төлбөр төлөхөөс гадна бонус картын мэдээллээ хянах, засварлах, бонус шилжүүлэг хийх, барааны үнийн мэдээлэл харах, санал хүсэлтээ илгээх зэрэг үйлчилгээг нэг дор авах боломжтой.

 

 

 

 

Номин бонус картыг сонгодог үнэнч хэрэглэгч танд баярлалаа.