НОМИН бонус картын журманд зааснаар инфляцийн өсөлттэй холбоотой
“Хувь тооцох нөхцөл” 2026 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэж байна.
Картын хувь хэрхэн бодогддог вэ?
Хэрэглэгчийн сүүлийн 2 жилийн хугацаанд бонус картаа ашиглан хийсэн худалдан авалтын нийт дүн системд хуримтлагдан хадгалагдана. Энэхүү хуримтлагдсан дүнгээс хамааран картын хувь автоматаар өсөх, буурах тооцоолол хийгддэг.
Жишээ нь:
2024 оны 4-р сарын 2-оос 2026 оны 4-р сарын 1-ний хооронд (нийт 730 хоног) хийсэн худалдан авалтын нийлбэр дүнгээс хамаарч таны картын хувь тодорхойлогдоно.
Картын хувь яагаад буурдаг вэ?
Картын хувь нь тухайн хэрэглэгчийн сүүлийн 2 жилийн худалдан авалтын дүнгээс шууд хамаардаг бөгөөд худалдан авалтын хэмжээ буурах үед картын хувь мөн буурч болно.
Жишээ нь:
2026 оны 4-р сарын 1-ний байдлаар хувь тооцох худалдан авалтын дүн нь 2024 оны 4-р сарын 2-оос 2026 оны 4-р сарын 1-ний хооронд буюу 730 хоногт бонус картаар хийсэн бүх худалдан авалтын нийлбэрээр тооцогдоно.
Хэрэв та 2024 оны 4-р сарын 1-нд 1,600,000₮-ийн худалдан авалт хийж, картын хувь 4% болсон бол 2026 оны 3-р сарын 31 хүртэл уг хувь хэвээр хадгалагдана. Харин 2026 оны 4-р сарын 1-ээс хойш шинэ худалдан авалт хийгдээгүй тохиолдолд өмнөх худалдан авалт 2 жилийн хугацаанаас хасагдаж, “хувь тооцох худалдан авалтын дүн” 0₮ болж, картын хувь 3% болж буурна.
Шинэчлэгдсэн хувь тооцох худалдан авалтын дүнтэй танилцана уу:
| Картын хувь | Хуримтлагдах үнийн дүн /₮-өөр/ | ||
| U-Point-той нэгдээгүй Номин бонус карт | U-Point-той нэгдсэн Номин бонус карт | Доод хязгаар | Дээд хязгаар |
| 3% | 3% | - | 1,599,999 |
| 4% | 3%/U-Point+1% Номин/ | 1,600,000 | 4,999,999 |
| 5% | 3%/U-Point+2% Номин/ | 5,000,000 | 8,999,999 |
| 6% | 3%/U-Point+3% Номин/ | 9,000,000 | 15,999,999 |
| 7% | 3%/U-Point+4% Номин/ | 16,000,000 | 23,999,999 |
| 8% | 3%/U-Point+5% Номин/ | 24,000,000 | 33,999,999 |
| 9% | 3%/U-Point+6% Номин/ | 34,000,000 | 46,999,999 |
| 10% | 3%/U-Point+7% Номин/ | 47,000,000 | - |